Оросын танкууд Киевийн зүг хөдөлжээ

Оросын танкууд баасан гарагийн өглөө Киевийн зүг хөдөлсөн талаар Украины армийн Ерөнхий штаб дахь эх сурвалжууд мэдээлсэн гэж "Украинская правда" сонин мэдээлжээ. Үүний дараа Ерөнхий штаб энэ мэдээллийг албан ёсоор баталсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, одоогоор Иванков суурин орчимд танкийн цувааг зогсоож чадсан гэнэ. Энд байх Тетерев голын гүүрийг Украины цэргүүд дэлбэлжээ. Иванков суурин нь Киевээс ердөө 81,8 км зайд байрладаг юм.
Харин АНУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Марк Милли Америкийн конгрессын гишүүд оролцсон зөвлөгөөний үеэр "Оросын арми Киевээс 20 бээр газар буюу 32 км зайд ирсэн" гэж мэдэгдсэнийг CNN, NBS News сувгууд дамжуулжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ