Кремль: Ши Жинпинь ОХУ-ын үйлдэлд хүндэтгэлтэй хандсан

Хоёрдугаар сарын 25-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жинпинь нар утсаар ярьжээ. Энэ ярианы үеэр Ши Жинпинь Украиныг тойрсон хямралт нөхцөл байдал дахь Москвагийн үйлдэлд хүндэтгэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн гэж Кремлийн хэвлэлийн алба мэдэгджээ.
"Ши Жинпинь үүссэн хямралт нөхцөл байдалд Оросын удирдлагын гаргасан үйлдэлд хүндэтгэлтэй хандаж байгаагаа онцолсон" гэж мэдээлэлд өгүүлжээ.
Түүнчлэн Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргасан шалтгаанаа Путин БНХАУ-ын даргад мэдээлсэн хэмээн Кремлийн хэвлэлийн алба дамжуулсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ