НҮБ: Украинаас таван сая хүн дүрвэж болзошгүй

Оросын цэргийн довтолгооны улмаас ойрын үед Украинаас таван сая орчим хүн дүрвэж болзошгүй гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын газар мэдээлжээ.
НҮБ-ын мэдээлснээр, одоогоор 100 мянга орчим хүн орон гэрээ орхин явсан бөгөөд үүнээс тал нь сүүлийн хоёр өдөр дүрвэсэн байна. Польш, Молдав, Румын, Унгар, Словак гэсэн орнууд тэдний хилээр Украины иргэд нэвтэрсэн гэж мэдээлж байгаа юм.
Пүрэв болон баасан гарагт Польш улс Украины нийт 35 мянган иргэнийг хүлээн авсан бөгөөд хилийн боомтууд дээр урт дараалал үүссэн гэнэ. Польш улс нэг сая хүртэлх дүрвэгч хүлээн авахад бэлэн гэдгээ мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ