Дэлхийн хамгийн том тээврийн онгоцыг устгажээ
2022-02-28

Дэлхийн хамгийн томоохон тээврийн онгоцонд тооцогддог Ан-225 "Мрия" онгоцыг Киевээс холгүйхэн байх Гостомелийн нисэх буудал дээр байхад нь Оросын талаас цохилт өгч, устгажээ. 

 

"Украины нисэх хүчний, домогт Ан-225 "Мрия"-г устгалаа. Энэ үйл явдал онгоц байрлаж байсан Киевийн ойролцоох Гостомель дэх Антоновын нисэх буудал дээр болсон юм" хэмээн концерн мэдэгджээ. 

 

Онгоцны нислэгийн чиглэлүүдийг харуулдаг Flight Radar сайтын мэдээллээр, Ан-225 "Мрия" онгоц хоёрдугаар сарын тавны өдөр Данийн Биллунд нисэх буудлаас "Антонов" нисэх буудал дээр ирснээсээ хойш энэ буудлыг орхин нисээгүй байна.

 

Ан-225 "Мрия"  нь ЗХУ-д бүтээгдсэн, дэлхийн хамгийн том тээврийн онгоц юм. ЗХУ задрасны дараа Украины мэдэлд очсон байна. Ийм хоёр төрлийн онгоц байснаас гагцхүү нэг нь л Украины компанид нислэг үйлддэг байсан аж.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Zocnin:
Sayhan neteer harj baharhaj bsan hairan Mriya
2022-06-19
Украйнууд украйнд үйлдвэрлэсэн гэж хуцаад байдаг байсан!!!!
2022-03-01
Zochin:
Orosuud Amerikiin al tseverlgch omhii hoholuudiig ustgaad og ustgaad og
2022-02-28
Эби:
Яадаг муу согтуу иванууд вэ дэлхийн түүхийг устгаад
2022-02-28