Казахстан Украин руу цэрэг илгээхгүй

Казахстан Украин руу цэрэг илгээнэ гэсэн мэдээллийг Казахстаны Батлан хамгаалах яам няцаажээ. Мөн цэрэг оруулах хүсэлт ирээгүй талаар онцолсон байна.
"Казахстаны цэргийн алба хаагчдыг Украин руу илгээх гэж байгаа гэх мэдээлэл нь худал. Украин эсвэл өөр улс орон руу Казахстаны цэргийн алба хаагчдыг илгээх тухай хүсэлт гараагүй, ийм асуудал яригдаагүй" гэж БХЯ мэдэгдсэн байна.
Казахстаны Зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдал, цэргийн бэлтгэлийг дээшлүүлэх арга хэмжээнүүд нь төлөвлөгөөнүүдийн дагуу явагдаж байгаа хэмээн онцолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ