Украины төлөөлөгчид хэлэлцээ хийх газарт очжээ
2022-02-28

Оростой хэлэлцээ хийхээр хөдөлсөн Украины төлөөлөгчид Беларусийн нутаг дэвсгэр дээр ирсэн гэж Sputnik Беларусь агентлаг мэдээлжээ. 

 

"Украины төлөөлөгчид Беларусийн нутаг дээр ирсэн, хэлэлцээ хийх газрын үүдэнд байна. Өглөө хэлэлцээ эхлэхээр байна" гэж эх сурвалж мэдээлжээ. 

 

Беларусийн Гомель хотод болохоор товлогдож байсан хэлэлцээ Беларусь, Украины хил дээрх Припять орчимд болохоор болсон юм. Хэлэлцээ хоёрдугаар сарын 28-ны өглөө эхэлнэ гэж эх сурвалжууд мэдээлж байв. Одоо Припятид өглөөний 08.02 цаг болж байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ашгүй дээ
2022-02-28
Амжилт:
Эвэтй хөршүүд болцгоо. Украин баруунаас холын хол бай
2022-02-28
Зочин:
Дайн зогсоосой
2022-02-28
Zochin:
Хэлэлцээр үр дүнд хүрээсэй дээ.
2022-02-28