The Times: Путин Зеленскийг хөнөөлгөхөөр хөлсний цэргүүд илгээсэн

Британийн The Times сэтгүүл Украины Киев хотод "Вагнер"-ын 400 гаруй цэрэг үйл ажиллагаа явуулж байгаа, тэдэнд Владимир Зеленскийг хөнөөх даалгаврыг Кремль өгсөн гэж мэдээлжээ.
"Ерөнхийлөгч Путиний ойрын холбоотон олигарх Евгений Пригожиний удирддаг хувийн цэргийн "Вагнер" компанийн бүлэг ихээхэн шан харамж амлаж, Зеленскийн засгийн газрыг хөнөөлгөхөөр Африкаас хөлснийхнийг илгээсэн" хэмээн Британийн хэвлэл бичсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, вагнерчууд дайрахын тулд Кремлиэс тушаал хүлээж байгаа, тэдний буудах хүмүүсийн жагсаалтад Ерөнхий сайд, Сайд нарын танхим бүхэлдээ, Киев хотын дарга Виталий Кличко түүний дүү Владимир гээд нийт 23 хүн багтсан гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ