Spice Girls хамтлаг эргэн нэгдэнэ
2022-02-28

Хатан хаан II Елизавета хаан ширээнд суусны цагаан алтан ойг тэмдэглэх албан ёсны арга хэмжээнүүд Их Британид зургадугаар сарын 2-5-ны өдрүүдэд болно. Чухамхүү зургадугаар сард хаан ширээнд суух ёслол болсон тул ийнхүү энэ сард тэмдэглэхээр болжээ. 

 

Одоогоос 70 жилийн тэртээ, 1952 оны хоёрдугаар сард Елизавета гүнж эцэг VI Георгийг таалал төгссөний дараа хатан хаанд өргөмжлөгдсөн юм. 

 

Хатан хааны ойд зориулж баярын жагсаал, Лондон болон бусад хотуудад фестиваль, тоглолтууд болох бол зургадугаар сарын дөрөвний өдөр Хатан хааны гэр бүл болон найз нөхдөд нь зориулсан баярын тоглолт болох аж.

 

Энэ тоглолт дээр Spice Girls хамтлаг дуулна гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. Тэд хатан хааны ойд зориулсан тоглолтод оролцохын тулд эргэн нэгдэхээр болжээ. Хамгийн сүүлд энэ хамтлаг 10 жилийн тэртээ Лондонгийн олимпын хаалтын ажиллагаан дээр хамтдаа дуулж байсан юм. 

 

Хамтлагийн гишүүд болох Виктория Бекхэм, Жери Холлиуэлл, Мелани Чисхолм, Мелани Браун, Эмма Бантон нар дахин хамтдаа тайзан дээр гарахгүй гэж удаа дараа ярьж байсан. Гагцхүү нэн чухал тохиолдолд л хамтран дуулна хэмээж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
сүүлийн үед олигтой дуучин хамтлаг байхгүй болохоор солонгосууд хоосон зайд дураараа дургиж байна.
2022-03-04
ккк:
хөгшин хүүхнүүд... хоолой нь гарах л байгаа даа?
2022-03-01