ОХУ, Украин: Хэлэлцээний эхний шат өндөрлөв
2022-03-01

Украин, Беларусийн хил дээр болсон Орос, Украины хэлэлцээ өндөрлөлөө. Энэ хэлэлцээ дундаа завсарлагатайгаар таван цаг үргэлжилжээ.

 

Хоёрдугаар сарын 28-ны өдөр болсон хэлэлцээ нь гагцхүү эхний шат хэмээн талууд мэдэгдсэн юм. Дараагийн шатны хэлэлцээ нь ойрын өдрүүдэд, Польш-Беларусийн хил дээр болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский мэдэгджээ.

 

"Таван цаг үргэлжилсэн, Украины талтай хийсэн хэлэлцээ дөнгөж сая өндөрлөлөө. Энэ хугацаанд бид хэлэлцэх асуудлыг бүгдийг ярилцаж, нийтлэг байр сууриа таамаглаж болохоор хэд хэдэн цэгийг олсон. Хамгийн гол нь хэлэлцээний явцыг үргэлжлүүлэхээр тохиролцсон явдал. Дараагийн уулзалт ойрын өдрүүдэд Польш-Беларусийн хил дээр болно, зохих тохиролцоонд хүрсэн. Тэр хүртэл тал тус бүрийн төлөөлөгчид улс орныхоо удирдлагатай хэлэлцээний байр суурийн талаар зөвлөлдөнө"  хэмээн Владимир Мединский мэдэгдсэнийг РБК агентлаг дамжуулжээ.

 

Үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 

 

Украины талын байр суурийн тухайд, хэлэлцээ болж өндөрлөсний дараа Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүний зөвлөх Михаил Подоляк мэдээлэл өгөхдөө талууд нэн тэргүүнд хэлэлцэх сэдвүүдээ тодорхойлж, хэлэлцээний шинэ шатыг явуулахаар тохиролцсон хэмээн онцоллоо. 

 

"Нэн даруй гал, байлдааны ажиллагааг зогсоохын тулд нийтлэг байр суурийг олохоор эхний шатны хэлэлцээг Украин, Оросын төлөөлөгчид хийлээ. Талууд харилцан зохистой шийдвэр гаргахын тулд гол сэдвүүдийг тодорхой ярилцсан" хэмээн Подоляк мэдэгджээ. 

 

 

 

Хүндхэн хэлэлцээ

 

Орос, Украины төлөөлөгчид Украин-Беларусийн хил дээрх Припять голын эрэгт (shuud.mn: энэ эрэг нь Украины талд хамаарна) "Загасчны байшин" гэж оролцогчид нэрлэсэн, нууцлагдмал газарт уулзсан юм. Аюулгүй байдлыг бодолцон ийнхүү хэлэлцээ болсон газрын талаарх нарийн мэдээллийг нууцалж байв.

 

Ингээд хоёрдугаар сарын 28-ны өдөр Москвагийн цагаар үд дунд, Улаанбаатарын цагаар 17 цаг орчимд Украины төлөөлөгчид Польшийн нисдэг тэргээр хэлэлцээ болох газарт ирж, улмаар Москвагийн цагаар 13.00, Улаанбаатарын цагаар 18.00 цаг орчимд хэлэлцээ эхэлсэн байна.

 

Москвагийн талаас ирсэн төлөөлөгчдийг Оросын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский ахалсан. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Оросын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко, Беларусь дахь Оросын Элчин сайд Борис Грызлов, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, Төрийн Думын олон улсын хорооны дарга Леонид Слуцкий нар багтсан юм.

 

Харин Кеивийн талаас Батлан хамгаалахын сайд Алексей Резников, "Ард түмний зарц" фракцийн тэргүүн Давид Арахамия, Гадаад хэргийн дэд сайд Николай Точицкий, Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Михаил Подоляк, Дээд Радын гишүүн Рустем Умеров болон Гурван талт бүлгийн Украины төлөөлөгчдийн нэгдүгээр орлогч Андрей Костин нар хэлэлцээнд орлоо. 

 

Гурав дахь оролдлогоор хэлэлцээ эхлэв

 

Хэлэлцээ явуулах санал анхлан гаргасан хүмүүсийн нэг нь Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко байлаа. Тэрбээр цэргийн ажиллагаа эхэлсэн хоёрдугаар сарын 24-ний өдөр сөргөлдөгч талуудад хандан Минск хотод уулзахыг санал болгосон юм. 

 

Үүнээс нэг хоногийн дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэлцээний ширээний ард суухад бэлэн гэж мэдэгдсэн. Тэрбээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд биечлэн хандаж байгаагаа онцлоод, хүмүүсийн амь насыг хохироож байгаа үйлдлийг нэн даруй зогсоохыг хүсэж байгаагаа илэрхийлж байв.

 

Харин Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэл хийхдээ Украины Зэвсэгт хүчин эсэргүүцэл үзүүлэхээ больсон цагт л Орос хэлэлцээнд орно хэмээн хариу өгсөн юм. 

 

Үүний дараа,  Украины талтай хэлэлцээ хийлгэхээр төлөөлөгчдөө илгээхэд бэлэн байгаа талаар хоёрдугаар сарын 25-ны үдэш Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков  мэдэгдэв.

 

Ийнхүү харилцан мэдэгдэл хийсний дараа хэлдэлцээ хоёр удаа хойшлогдсон юм. Улмаар хоёрдугаар сарын 27-нд Оросын төлөөлөгчид Беларусийн Гомель хотод ирж, украинчуудыг хүлээсэн ч уулзалтад Украины төлөөлөгчид ирээгүй. Оросын тал Беларусийн цагаар 15.00 цаг хүртэлх хугацаанд хариу өгөхийг Украины талаас шаардаж байлаа. 

 

Үүний дараа Лукашенко оролцож, Украины Ерөнхийлөгч рүү утсаар ярьж, Путинийг хэлэлцээгээ хойшлуулахыг ятгасан байна. Ингээд Украины төлөөлөгчид мөн өдөр хэлэлцээ хийхээр Украинаас хөдөлсөн бөгөөд тэд аюулгүй байдлаа бодолцон Польшоор тойрч явснаас цаг хугацаа зарцуулж, Украинаас гарснаасаа хойш 21 цагийн дараа хэлэлцээ болох газарт ирсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Aзизовын угаадас долоогч оо:
энэ одоо ямар ажилгүй хөдөлмөрч шаар вэ..? Hэг юм биччээд л тэрнийгээ хаа сайгүй хуулаадахын..Xэдийг авдаг юм болдоо зайлуул Aзизовоос..иймэрхүү ирвээ гарууд ч маниусыг хэрэлдүүлж хэлцүүлэх гээд ээ мөн ч зүтгэж байн аа...
2022-03-01
зочин:
“Үхэл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдоно” гэсэн үг байдаг. Үхэл нь ирсэн Америкийн утсан хүүхэлдэй Зеленский гэдэг хулгана оросын Путин гэдэг хүчирхэг мууранд бариулж үхэх нь тодорхой боллоо.
2022-03-01
зочин:
“Унтаж байгаа баавгайг сэрээж болохгүй. Заавал бариулдаг” гэсэн үг байдаг. Америкийн утсан хүүхэлдэй Зеленский Оросын унтаж байгаа баавгай Путиныг сэрээлээ. Одоо Путин гэдэг хүчирхэг баавгайд бариулж идүүлэх нь тодорхой боллоо.
2022-03-01
зочин:
Орос улс хэнийг ч эзлэн түрэмгийлээгүй. Харин АНУ, Англи, ХБНГУ, Франц мэтийн улсууд Африк тивийг бүхэлд нь, Австрали, Энэтхэг, Ойрхи дорнодын улс орнууд, Латин Америкийн улс орнуудыг цэрэг зэвсэгийн хүчээр шууд эзлэн түрэмгийлж, хүн ардыг нь алж хядан боолчиж, газар нутаг, байгалийн баялагийг нь зуу, зуун жил хуу тонон дээрэмдсэн гутамшигт түүхтэй билээ. Украины ард түмнийг Америкийн бууны нохой Зеленскийн хэт үндэсэрхэх үзэлтнүүдээс болон Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудад тусламжийн гараа сунгаж, эдгээр улсуудыг Америк, Англи, ХБНГУ, Европын дээрэмчдээс хамгаалж байгаа агуу их Орос улсыг буруутгах эрх хэнд байхгүй. Оросыг хэн буруутгана тэр жинхэнэ дээрэмчин мөн болой.
2022-03-01
зочин:
Монголын усан тэнэг удирдагчид (УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд)Украины асуудлаар дэлхийн зартай дээрэмчин Америк, Монголын минь мөнхийн хөрш агуу их Орос хоёрын хэний талд орохоо мэдэхгүй өмдөндөө шээсэн мэт алцагнаж байна. Уг бидний өвөг дээдэс их эзэн Чингэс хаан өмнө зүгт тангууд байгааг өглөө бүр сануулж бай гэж хойч үедээ захиж, эх орныхоо төлөө цогтой тэмцэгч Галданбошигт, Богд хаан, сайн ноён хан Намнансүрэн,их жанжин Сүхбаатар, Чойбалсан, суут удирдагч Цэдэнбал нар бүгдээрээ л Оросын удирдагчдыг "Баатар цагаан хаан" гэж хүндэтгэн авайлдаг байсан юм шүү. Иймээс энэ эгзэгтэй мөчид Монгол улс маш хурдан "Оросын баатар цагаан хаан" агуу удирдагч Путиныг шууд дэмжсэн мэдэгдэл гаргах нь Монгол улсын хойшдын тусгаар тогтнолын жинхэнэ баталгаа болно шүү дээ. Даан ч манай усан тэнэг удирдагчид дэндүү удаан алцагнах юм байна л даа.
2022-03-01
Aзизовын угаадас долоогч оо:
энэ одоо ямар ажилгүй хөдөлмөрч шаар вэ..? Hэг юм биччээд л тэрнийгээ хаа сайгүй хуулаадахын..Xэдийг авдаг юм болдоо зайлуул Aзизовоос..иймэрхүү ирвээ гарууд ч маниусыг хэрэлдүүлж хэлцүүлэх гээд ээ мөн ч зүтгэж байн аа...