Бразил Украины дүрвэгчдийг хүлээн авахад бэлэн
2022-03-01

Бразил Украины дүрвэгчдийг хүлээн авахад бэлэн гэж тус улсын Ерөнхийлөгч Жаир Болсонару мэдэгджээ. Энэ талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна. 

 

"Бид Бразил руу хүмүүнлэгийн визээр нэвтрэх боломжийг украинчуудад олгоно. Энэ бол манай улс руу ирэх хамгийн энгийн арга" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 

 

Тус улс хичнээн дүрвэгчийг хүлээн авахад бэлэн байгаа талаарх тодорхой мэдээлэл өгөөгүйн дээр Бразил руу дүрвэгчдийг тээвэрлэх талаарх асуудлыг одоогоор хэлэлцээгүй хэмээн онцолжээ. 

 

"Бид наашаа ирж чадах украинчуудыг хүлээн авах, тэдний амьдралыг хөнгөвчлөхийн тулд боломжит бүхнийг хийнэ" хэмээн Болсонару мэдэгджээ.

 

Түүнчлэн тэрбээр Бразилд Украин гаралтай хүмүүс болон түүний үр удам гээд 600 мянга гаруй хүн амьдарч байгааг онцолсон байна.

 

Эргэн сануулахад, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр Донбасс тусгай цэргийн ажиллагаа явуулах шийдвэр гаргасан юм. Улмаар Украины цэргийн объектуудад цохилт өгөх зорилгоор довтолж байгаа, энгийн иргэдэд аюул занал учруулахгүй гэж онцолж байв. Ийнхүү цэргийн ажиллагаа эхэлснээс хойш украинчууд орон гэрээ орхихоос аргагүй болж, сүүлийн үеийн мэдээллээр Украинаас хагас сая гаруй дүрвэгч өөр улсыг зорьжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DORJ:
BRAZILD OCHIJ DEEREMDUULAAD YAHAB DEE
2022-03-01