Hyundai Санкт-Петербург дахь үйлдвэрээ зогсоов
2022-03-01

Санкт-Петербург дахь Hyundai үйлдвэр сэлбэг хэрэгслийн нийлүүлэлтэд хүндрэл гарсны улмаас үйл ажиллагаагаа түр зогсоохоор болжээ. Энэ талаар тус компанийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. 

 

"Авто сэлбэг хэрэгслийн тээвэрлэлт дэлхий даяар тасалдаж байгаатай холбоотойгоор гуравдугаар сарын 1-5-ны хооронд үйлдвэр түр зогсохоор боллоо. Гуравдугаар сарын есний өдөр үйл ажиллагаагаа сэргээхээр төлөвлөж байна" гэж үйлдвэрийн мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Энд дуулгахад, Оросын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин импортын сэлбэг хэрэгслийг орлуулах төслийн төлөвлөгөөг шуурхай хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна. Оросын Ерөнхий сайдын өгүүлснээр барууны хориг арга хэмжээний эсрэг хэрэгжүүлэх төлөвлөгөөг урьдаас бэлтгэсэн байсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин