Украин Оросын цэргүүд бууж өгвөл тэдэнд 5 сая рубль өгнө гэв

Украин улс Оросын цэргүүд сайн дураар зэвсгээ хаявал тэдэнд тус бүр таван сая рубль олгоходо бэлэн гэж Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников мэдэгджээ. Энэ талаар ТСН мэдээлсэн байна.
"Дөрвөн өдрийн дотор Оросын амь үрэгдсэн, олзлогдсон цэргийн тоо 5,3 мянгыг давлаа. Олон зуун цэрэг, офицер манайд олзлогдсон. Тэдний ихэнх нь нас залуу. Кремль тэднийг гэмт хэрэгтэн, алуурчин болгож байна. Заримыг нь хуурч, заримыг нь суртал ухуулгаар тархийг нь угааж, заримыг нь айлгасан. <...> Тэднийг хэн ч цэцэг барин угтаагүй, харин эсрэгээрээ, фашист гэж дуудан, тэднийг явахыг шаардаж байна" хэмээн Украины Батлан хамгаалахын сайд Фейсбүүк хуудсандаа бичжээ.
Украины хувьд хүний амь нас хамгийн эрхэм гэдгийг Резников цохон тэмдэглэсэн байна.
"Бид Оросын цэргүүдэд сонголт санал болгож байна. Дайнд амь үрэгдэх эсвэл бүрэн өршөөгдөж, таван сая рублийн нөхөн төлбөр авах. Тэд сайн дураар зэвсгээ хаяж, олзлогдвол бид нөхөн төлбөр төлнө. Энэ арга хэмжээг зохион байгуулах хөрөнгийг дэлхийн IT салбарын тэргүүнүүд цуглуулж байгаа. Эзлэн түрэмгийлэгч болохыг хүсэхгүй байгаа хүн бүр энх тайван тогтох хугацааг наашлуулна. Харин эзлэн түрэмгийлэгч болох замыг сонгосон хүн бүрт өршөөл үгүй! Украин мандтугай!" хэмээн сайд бичжээ.
Оросын талын хохирол
Тулаан эхэлснээс хойш хичнээн гарз хохирол амссан талаараа Оросын тал нарийн мэдээлэл өгөхгүй байгаа юм. Учир нь ОХУ-ын хууль тогтоомжийн дагуу цэргийн ажиллагаанд амь үрэгдсэн цэргүүдийн тоо, бусад гарз хохирол нь төрийн нууцад хамаардаг аж.
Харин Украины тал хоёрдугаар сарын 24-нөөс хоёрдугаар сарын 28-ны 06.00 цаг хүртэлх хугацаанд Оросын талд дараах хохирол учирсан гэж тооцоолсон байна. Энэ мэдээллийг Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штаб ТСН агентлагт өгсөн мэдээллээс авлаа.
Оросын хохирол
Онгоц— 29
Нисдэг тэрэг — 29
Танк– 191
Байлдааны хуягт машин — 816
Их буу — 74
"Бук" зенит пуужингийн комплекс — 1
"Грады" — 21
Автомашин техник — 291
Цистерн – 60
БпЛА ОТР2 – 3
Хөлөг онгоц — 2
Бие бүрэлдэхүүн – 5300
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ