УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайдад санал хүргүүллээ
2022-03-02

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд санал хүргүүллээ. Тэрбээр Хөгжлийн банкинд 2016 онд хийсэн шалгалтын материал, дүгнэлтийг улсын нууцаас гаргах саналыг Засгийн газрын тэргүүнд тавьж байна. 

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 2016 онд Хуульзүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийг ахалж ажилласан. Тухайн ажлын хэсгийн шалгалтын дүгнэлтийг Засгийн газар хаалттай хэлэлцэж, улсын нууцад оруулсан байна. 

 

Харин одоо 2016 оны шалгалтын материалыг нууцлах шаардлагагүй болсон хэмээн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үзэж, Ерөнхий сайдад хандлаа.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зөв.
2022-03-02
Mash zuv.
2022-03-02
Ttt:
Zuv yaralttai gargaj il bolgood ard tumend taniltsuullla
2022-03-02