Аврагчид 70 удаагийн шумбалт хийжээ
2022-03-02

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, бэлтгэлийг Сонгино хайрхан дүүргийн 20 дугаар хороо “Хилэм ОСТ” ХХК-ийн загас үржүүлгийн нууранд зохион байгууллаа.

 

 

Алба хаагчдыг дадлагажуулах, онолын мэдлэгийг нь бататгах, аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх үеийн бэлэн байдлыг хангах зорилготой тус дадлага сургуульд 24 алба хаагч хамрагдаж, 9-11 метрийн усны гүнд 70 удаагийн шумбалтыг хийсэн юм.

 

 

Хээрийн нөхцөлд  усны гүн 7-10 метр, мөсний зузаан 120 см болохыг тогтоон хоёр цооног гарган, усан орчинд эрэн хайх, аврах ажиллагаа сэдвээр дадлага сургуулийг хийлээ.

 

 

Энэ удаагийн дадлага сургууль нь  шинээр албанд орсон, анхны болон хоёр дахь удаа өвлийн гүний шумбалтын сургалт, бэлтгэлд хамрагдсан алба хаагч нарыг сурган дадлагажуулж усны гүнд шумбах, зогсолт хийх, даралт тэнцүүлэх зэргээр ур чадварыг эзэмшүүлснээрээ онцлог байлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин