Шинээр 255 халдварын тохиолдол батлагдаж, 1 хүн нас барлаа
2022-03-02

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 255 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 127 Улаанбаатарт, 128 орон нутагт бүртгэгдэв.

 

Мөн хугацаанд халдварын улмаас 1 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2099 болж байна.

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2235 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 574 хүний биеийн байдал хөнгөн бол 31 хүн нэн хүнд байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин