АНУ агаарын орон зайдаа Оросын онгоцыг нэвтрүүлэхгүй
2022-03-02

Орос цэргийн ажиллагаа эхэлсэнээс хойш улс орнууд ээлж дараалан эдийн засгийн хориг тавьж, улмаар Европын орнуудын ихэнх нь болон Канад улс Оросын агаарын тээврийн компаниудад агаарын орон зайгаа ашиглуулахгүй гэж мэдэгдсэн юм. Энэ удаад АНУ Оросын онгоцуудыг агаарын орон зайдаа нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргалаа. 

 

Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гуравдугаар сарын нэгний өдөр Конгресст хандсан мэдэгдэлдээ "Бид холбоотнуудтайгаа нэгдэж, Оросын бүхий л нислэгүүдэд Америкийн агаарын орон зайг хааж байгааг би зарлаж байна" хэмээн Байден мэдэгджээ.

 

АНУ-ын энэ хоригт Орос ямар хариу өгөх талаарх мэдээлэл одоогоор гараагүй байна. Өмнө нь Европын холбооны орнууд агаарын орон зайн хориг тавихад Орос улс ижил арга хэмжээ авч байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
aguu Oros ta naraar daanch dutaxgyi
2022-03-02
Оросыг дэмждэг үеээ өнгөрөөсөн хүүрнүүд боличоорой
2022-03-02