С.Мөнхнасан: Монгол Улсын агаарын замаар өнгөрөх нислэг 50 хувиар буурсан
2022-03-02

 

Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

 

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан "Өнөөдөр агаарын тээвэрт ачаа тээврийн эргэлтийг хэрхэн сайжруулах, нисэх буудлыг түшиглэсэн ачаа тээврийн ложистикийн төвийг бий болгох асуудлыг Засгийн газарт танилцуулсан. Мөн Украины нөхцөл байдалтай холбогдуулан дэлхийн хэмжээнд Монгол Улсын агаарын тээврийн нөлөөлөл ямар байгаа зэргийг танилцуулж байна. 

 

2019 оны оргил үед Монгол Улсын агаарын замаар 500 орчим агаарын хөлөг өнгөрдөг байсан. Коронавирус халдварын үед 150 орчим агаарын хөлөг өнгөрч байлаа. Өнгөрсөн долоо хоногт энэ тоо өсөж, 200 орчим болсон ч сүүлийн гурав хоногт 110-120 хооронд нислэг өнгөрч байна. Сүүлийн долоо хоногоос 50 орчим хувиар буурлаа. 

 

Олон улс агаарын орон зайн хязгаарлалт хийж байна. Монгол Улс Ази Европыг холбосон агаарын замд оршдогийн хувьд агаарын тээврийн компаниудын нислэгийн тоо эрс цөөрч байгаа. 

 

Монгол Улс хоёр гүрний дунд оршиж байна. Агаарын орон зайн хувьд нээлттэй хэвээр байгаа. Агаарын тээврийн компаниудын нислэгийн үйл ажиллагаанаас хамаарч үйлчилгээ үзүүлж байгаа.  Зуны цагийн хуваарийг баталсан" гэж мэдээллээ.

 

М.НАСАН

 

 

Shuud.mn
Сонин хачин