Гаагийн шүүх Орос цэргийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж эхлэв

Гаагийн олон улсын шүүхийн ерөнхий прокурор Украинд цэргийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгах үндэслэл бий гэж үзжээ. Энэ талаар ВВС агентлаг дамжуулсан байна.
"Украин дахь нөхцөл байдлын анхдагч шинжилгээ хийсний дараа манай шүүхээр шийдвэрлэгдэх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэх хангалттай үндэслэл олж харлаа" хэмээн Олон улсын шүүхийн Ерөнхий прокурор Карим Хан мэдэгджээ.
Өмнө нь тэрбээр хэргийг шалгаж эхлэх зөвшөөрөл авахын тулд Ерөнхийлөгчийн зөвлөлд хандана хэмээн мэдэгдэж байсан ч Гаагийн шүүхэд 38 орон хандсан тул ажилдаа нэн даруй орохоор шийдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ