НҮБ: Украин дахь цэргийн ажиллагааны явцад 227 энгийн иргэн амиа алдсан

Орос улс Украинд цэргийн ажиллагаа явуулах хугацаанд 227 энгийн иргэн амиа алдсан талаар НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар мэдээлжээ. Мөн бодит тоо "илүү их байж болзошгүй" хэмээн мэдээлсэн байна.
"2022 оны хоёрдугаар сарын 24-ний 04 цагаас эхлээд гуравдугаар сарын нэгний шөнийн 12 цаг хүртэлх хугацаанд Украины энгийн ард иргэд хохирсон 752 тохиолдлыг Хүний эрхийн дээд комиссарын газар бүгртгэсэн. Тэднээс 227 нь амиа алдаж, 52 нь шархадсан" хэмээн мэдэгджээ.
Өмнө нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэл хийхдээ Украинд 16 хүүхэд амиа алдсан, хоёрдугаар сарын 25-ны байдлаар амиа алдсан хүний тоо 137 хэмээн мэдээлж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ