Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн эхэлнэ
2022-03-04

 

Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна. 

 

9.00 цагт "Blue Sky" зочид буудалд Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн эхэлнэ. Утас: 99741854, 86885060

 

11.00 цагт Төрийн ордонд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах шаардлага’’ нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.

 

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Глобал удирдагч их сургууль, Эрх зүйн гүүр хуулийн фирмээс залилах гэмт хэрэг, койн залилах гэмт хэргийн шинж агуулж байгаа эсэх талаар мэтгэлцээн зохион байгуулна.

 

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Мон­­го­­­­лын тариаланчдын үн­­дэсний холбооноос "Газар тариалангийн асуудлууд, цаашид шийд­­вэр­­­лэх арга зам" хэв­­­лэ­­­лийн хурал хийнэ.

 

11.30 цагт Баянзүрх дүүргийн  XVI дугаар хорооны байрны ард барьж буй барилгын гадна талбайд орон сууцыг худалдан авахаар захиалсан 368 өрхийн төлөөлөгч хэвлэлийн хурал хийнэ. Утас: 91548754

 

12.00 цагт "Корпорэйт" зочид буудлын "Chairman" ресторанд “17” продакшн “Voo”-тэй хамтран бүтээсэн “Хохирогч” олон ангит киноны хэвлэлийн бага хурал болно. Утас: 96696674

Shuud.mn
Сонин хачин