Орост Фейсбүүк, Твиттер ажиллахгүй байна

Орост Фейсбүүк олон нийтийн сүлжээ нээгдэхгүй байгаа гэнэ. Энэ талаар Оросын хэрэглэгчид "ВКонтакте" сүлжээнд бичжээ.
Тэдний өгүүлснээр, сүүлийн өдрүүдэд фейсбүүк ороход хүндрэлтэй байгаа бол пүрэв гарагт энэ хуудас огт нээгдэхгүй байгаа гэнэ. Харин ухаалаг утсан дээр татсан апликейшн ажиллаж байгаа ч маш удаан байгаа гэж хэрэглэгчид мэдээлжээ.
Түүнчлэн Твиттер хуудас ч нээгдэхгүй байгаа гэнэ. Орос даяар дайныг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөж байгаа бөгөөд үүнд саад болохын тулд олон нийтийн сүлжээг Оросын эрх баригчид хааж, гацааж байж магадгүй гэж хэрэглэгчид үзэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ