ШУУРХАЙ:Украины атомын цахилгаан станц дээр гал гарлаа
2022-03-04

Украины Запорожийн Атомын цахилгаан станцад байрласан Оросын цэргүүд гал нээсний улмаас энэ станцын нэг хэсэг шатаж эхэлжээ. 

 

"Оросын арми Европын хамгийн том атомын цахилгаан станц болох Запорожийн АЦС-ын бүхий л талаас буудаж байна. Хэдийнэ гал гарсан. Энэ дэлбэрвэл Чернобылийн сүйрлээс 10 дахин аюултай осол болно. Орос улс нэн даруй галаа зогсоож, гал сөнөөгчдийг оруулан, аюулгүй байдлын бүс тогтоох ёстой" хэмээн Украины Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мэдэгджээ. 

 

Запорожийн АЦС-ын хэвлэлийн нарийн бичгийн даргын мэдээлснээр, Оросын байршлаас тасралтгүй буудаж байгаа тул гал унтраах баг станц руу ирж, гал түймэр унтрааж чадахгүй байгаа гэнэ.  УНИАН агентлагийн мэдээлснээр, гал гарсан нэгдүгээр эрчим хүчний блок нь төлөвлөгөөт засварт орсон байгаа, гэхдээ цөмийн түлшийг зөөвөрлөж амжаагүй байсан аж. 

 

Shuud.mn
Сонин хачин
Худлаа ярьж баяжуулсан уран авах гэж бгаа юм . Битгий оруул
2022-03-04
чернобелээс илүү том станц тул илүү их хохирол гарна гэж байна. одоо яанаа ус салхиар монголд ч очно. цөмийн зэвсэг хэрэглэсэнтэй адил том хохирол гарна.
2022-03-04