Хөвсгөл аймагт хот хоорондын автобус мөсөнд цөмөрч суужээ
2022-03-04

 

Хөвсгөл аймагт хот хоорондын автобус мөсөнд цөмөрч суужээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны “Доод модот булан” гэдэг газар хот хоорондын автобус хойд 2 дугуйгаараа мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг 03.03-ны өдрийн 16:12 цагт хүлээн авсан байна.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид Мөсний баяр болж байгаа газар буюу “Хүй толгой” гэдэг газраас хөдөлгөөн үйлдэж 5 км замыг туулан очиход иргэн Ж-ийн “Хьюндай” загварын 45 хүний суудалтай автобус “Ашихай” амралтын газраас “Хүй толгой” гэдэг газрын чиглэлд зорчихдоо хориглох тэмдэг байрлуулсан газраар нуурын өрхөнд орж хойд 2 дугуй мөсөнд цөмөрч суусан байсныг 5 цаг 36 минут ажиллаж 21:54 цагт татан гаргажээ. /Тус автобус доторх 15 зорчигчид бүгд эсэн мэнд гарсан./

Shuud.mn
Сонин хачин