Чех 700 мянган долларын үнэ бүхий зэвсэг Украин руу илгээнэ
2022-03-04

Чехийн Засгийн газар Украин руу 17 сая крон (731 мянган ам.доллар орчим)-ы үнэ бүхий зэвсэг, сум хэрэгслийг илгээхээр болжээ. Энэ талаар Известия мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Чехийн зэвсгийн компанийн төлөөлөгчид Киев рүү буцалтгүй тусламжаар нэмэлт зэвсэглэл илгээх хүсэлтийг Батлан хамгаалах яамандаа гаргажээ. Ингээд Батлан хамгаалахын сайд Яна Черхонова энэ санаачилгыг дэмжсэн байна.

 

Түүнчлэн АНУ Украин руу хуурай замын болон агаарын довтолгооны эсрэг шилдэг систем илгээхээр болсон юм. Украины Гадаад хэргийн сайдын мэдээлснээр Европын холбоо болон АНУ Украин руу зэр зэвсэг тасралтгүй нийлүүлж байгаа талаар мэдэгдсэн. Киевийн мэдээлснээр 19 орон зэвсэг илгээж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин