Өнөөдөр Паралимпийн нээлт болно
2022-03-04

Гуравдугаар сарын дөрөвний өдөр Бээжингийн Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнд 2022 оны Паралимпийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаа болно. 

 

Энэ ёслолд БНХАУ-ын дарга Ши Жинпинь оролцон, наадмыг эхлүүлэх юм. Бээжин-2022 Паралимп гуравдугаар сарын 4-13-ны өдрүүдэд Хятадын нийслэлд болно. 

 

Энэ наадамд спортын зургаан төрлөөр 78 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөх юм. Бээжин 2022 паралимпийн наадамд Орос, Беларусийн тамирчид оролцох боломжгүй болсон бөгөөд энэ нь ОХУ Украинд цэргийн ажиллагаа явуулж байгаа, Беларусь түүнийг нь дэмжсэнтэй холбоотой аж. 


Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин