БНХАУ олимп дуусахаас өмнө цэргийн ажиллагаа эхлэхгүй байхыг ОХУ-аас хүссэн гэв
2022-03-04

Хятад улс Олимд дуусахаас өмнө цэргийн ажиллагаагаа эхлүүлэхгүй байхыг Оросоос хүссэн гэнэ. Энэ талаар АНУ-ын Цагаан ордонтой холбоотой эх сурвалжаас иш татан South China Morning Post сонин мэдээлжээ. 

 

Оросын талаас хийсэн мэдэгдэлд бүхий л салбарт Хятадтай хамтран ажиллах, "дэлхийн шинэ эмх журмыг байгуулах" талаар өгүүлж, өөрсдийн ардчиллын стандартыг тулгах гэж оролдсон улс орнуудыг буруутган, "НАТО цаашид өргөжин тэлэх"-тэй санал нэгдэхгүй байгааг илэрхийлсэн гэнэ. Харин энэ мэдэгдэлд Украиныг дурдаагүй байсан гэж эх сурвалж мэдээлжээ.

 

Оросын төлөвлөгөөг Хятад улс мэдсэн гэх мэдээлэл нэгдүгээр сарын сүүлээр гарч байлаа. Харин Орос, Хятад үүнийг хуурамч мэдээлэл хэмээн мэдэгдсэн юм. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хоёрдугаар сарын дөрөвний өдөр Олимпийн нээлтийн ёслол болохоос өмнө Владимир Путин, Ши Жинпинь нар уулзах үеэр тэдний хооронд ийм яриа болсон эсэх нь тодорхойгүй байна. Мэдээллийг бусад албан ёсны сувгуудаар өгсөн байж болзошгүй гэж эх сурвалж мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин