ВВС: Запорожийн АЦС дээр гарсан гал түймрийг унтраажээ
2022-03-04

Запорожийн атомын цахилгаан станц байрладаг Энергодар хотын захирагч тус станцын бүсэд байлдаан зогссон хэмээн мэдээлснийг ВВС агентлаг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, АЦС дээр гарсан гал түймрийг унтраасан байна. Үүнээс өмнө хэдэн цагийн туршид тус бүс нутаг халдлагад өртөж, улмаар сургалт, бэлтгэлийн корпусийн 3-5 дугаар давхарт гал түймэр гарсан гэсэн мэдээлэл гарч байлаа.

 

Улмаар Украины гал сөнөөгчид ирж галыг унтраасан бөгөөд тухайн үед гал 2000 кв.м талбайг хамраад байсан гэнэ.

 

Зеленский: Европ сэрээч, АЦС шатаж байна
 

Украины Запорожийн атомын цахилгаан станцад гарсан хэрэгтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Владимир Зеленский Европт ханджээ. Тэрбээр Европын улс төрчдийг "сэрэхийг" уриалсан байна. Тэрбээр энэ мэдэгдлээ Телеграм хуудсандаа байршуулсан байна. Оросын танкууд эрчим хүчний блокууд руу буудаж байна гэж Зеленский мэдэгдэлдээ онцолжээ. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин