Хатан хаан II Елизавета Украины дүрвэгчдэд туслах санд их хэмжээний хандив өргөжээ
2022-03-04

Их Британийн хатан хаан II Елизавета  Украины дүрвэгчдэд туслах санд их хэмжээний хандив өргөсөн талаар The Daily Telegraph мэдээлжээ. 

 

Энэ санг Онц байдлын хороо байгуулсан бөгөөд 15 буяны байгууллагыг нэгтгэдэг энэ хороо ОХУ-ын тусгай ажиллагаа эхэлснээс хойш Украинаас орон гэрээ орхин гарсан хэн бүхэнд яаралтай тусламж үзүүлэхийн тулд мөнгөн хандив өргөхийг уриалсан юм. Цугласан хандивын мөнгийг Молдав, Румын, Унгар, Словак, Польшид байгаа Украины дүрвэгчдэд хоол хүнс, ус, орогнох газар олгоход зориулан буяны байгууллагуудад илгээх аж.

 

Букингемийн ордон хандив өргөснөө зарлаагүй, түүнчлэн хатан хаан хичнээн хэмжээний хандив өргөсөн талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Харин Онц байдлын хороо хатан хааныг өгөөмөр хандсанд талархаж байгаагаа олны өмнө илэрхийлжээ.

 

Түүнчлэн Кембрижийн гүн, гүнгийн авхай нар ч хувиасаа хандив өргөсөн байна. Энэ бүхэн нь "Украиныг дэмжиж, эв санаа нэг байгааг харуулж байна" хэмээн The Daily Telegraph мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Диана гүнжийн үхэлд буруутай нь илрэх магадгүй гэж айж байгаа биз.
2022-03-05
Зочин:
Английн хаад хэдэн зууны турш АФРИК, АМЕРИК, АВТРАЛИ тивийн бүх улсууд, Энэтхэгийн хэдэн зуун сая, магадгүй хэдэн тэрбум уугуул иргэдийг хядсан, хүйс тэмтэрсэн,байгалийн баялагийг нь юу ч үлдээлгүй хуу тонон дээрэмдсэн нүгэл нь хэдэн арван үер барагдахгүй хамгийн аймшигтай нүгэлтнүүд шүү дээ. Дэлхийн түүхийг уншицгаа!!! Малнуудаа !!!
2022-03-04