ОХУ: Дайныг эсэргүүцсэн жагсаал болж, 4400 хүн баривчлагдав
2022-03-07

Орос улс Украин руу довтолсон 11 дэх өдөр буюу гуравдугаар сарын зургааны өдөр Орос орон даяар дайныг эсэргүүцсэн жагсаал боллоо. Энэ төрлийн жагсаал ОХУ цэргийн ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш л тасралтгүй зохион байгуулагдаж байгаа юм.

 

Оросын эрх баригчид ийм жагсаалыг хууль бус хэмээн үзэж байгаа тул зохион байгуулагчид, оролцогчдыг нь баривчилсаар байгаа. Энэ хугацаанд нийтдээ 12700 хүн саатуулагдсан талаар "ОВД-Инфо" мэдээлжээ. Гэвч гуравдугаар сарын зургаанд болсон жагсаал хамгийн их бөгөөд хүч хэрэглэсэн баривчилгаагаар өндөрлөсөн байна.

 

Медуза агентлагийн мэдээлснээр, Оросын 56 хотод болсон дайныг эсэргүүцсэн жагсаалын үеэр 4400 орчим хүн баривчлагджээ. Харин Германы DW агентлагийн мэдээлснээр, 4500 хүн жагсаалын үеэр аривчлагджээ. Тэдний заримыг нь зодож, үснээс нь зулгааж, ус, ариутгагч цацаж, цахилгаан бороохой ашигласан байна. Мөн хүний эрхийг хамгаалагчид хууль сахиулагчид үндэслэлгүй хүч, тусгай хэрэгсэл ашигласан гэсэн 30 гаруй гомдол хүлээн авчээ.

 

Москвад болсон эсэргүүцэл

Украинтай хийж буй дайныг эсэргүүцэн жагсаалд нэгдсэн хүмүүсийг Москва хотын төвд цагдаагийнхан баривчилж эхэлсэн байна. Жагсаал Москвагийн цагаар 14:00 цагт товлогдсон байв. 

 

DW агентлагийн мэдээлснээр, эсэргүүцлийн жагсаал эхлэхээс ч өмнө Манежная талбай дээр цагдаагийн 20 гаруй автобус зогсож байсан гэнэ. Цагдаагийнхан зорчин яваа хүмүүсийн заримыг нь зогсоож, бичиг баримт, цүнхийг нь шалгаж байсан бол Улаан талбай руу орох хэсгийг хаасан байжээ. 

Хабаровск хотод хүмүүс гинжин хэлхээ үүсгэн, аллхах гэсэн ч цагдаагийнхан баривчилж эхэлсэн байна. Харин Эрхүү хотод цугласан олон "Наран үүрд мандаж байг" дууг тавин марш алхжээ. Энэ жагсаалын үеэр мөн л хэд хэдэн хүн баривчлагдсан байна. Новосибирск хотод болсон жагсаалын үеэр гэхэд л 100 орчим хүн баривчлагдсан бөгөөд тэдний дунд сэтгүүлчид байсан аж. 

Энэ төрлийн арга хэмжээ Томск, Пермь, Екатеринбург гээд Оросын олон хотод болсон байна. Санкт Петербург хотод зураачид гудамжинд гарч, Украины төрийн далбааны өнгийг ашиглан зураг зурсан байна. 

 

Казахстан, Франц, Германд болсон жагсаал

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд дайныг эсэргүүцсэн жагсаал бусад улс орнуудад ч боллоо. Тэдгээрийн нэг ньв Казахстаны Алматы хотод болсон юм.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, олон мянган хүн гартаа "Дайныг эсэргүүцэж байна", "Украинаас савраа тат", "Syop Putler" гэсэн хуудас барин цугласан бөгөөд оролцогчид бараг бүгдээрээ Украины далбааг барьсан байсан гэнэ. Хүмүүс "Путин ялагдсан" хэмээн хашгирч байжээ. Энэ жагсаалыг зохион байгуулагчид холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсан байсан тул цагдаагийнхан жагсаалыг тараагаагүй  байна.

 

Ням гарагт  Германы нийслэл Берлин хотод хэд хэдэн арга хэмжээ боллоо. DW агентлагийн мэдээлснээр, дайныг эсэргүүцсэн арга хэмжээнүүдэд нийтдээ 10 мянга орчим хүн цугларжээ. Тэдний нэг нь Оросын Элчин сайдын яамны өмнө болсон бөгөөд жагсаалд оролцогчид  "Путин алуурчин" хэмээн хашгирч байсан гэнэ.

 

Харин бямба гарагт Францын нийслэл Парис хотноо дайныг эсэргүүцсэн жагсаал болж, үүнд 42 мянган хүн оролцсон талаар Францын Дотоод хэргийн яам мэдээлсэн байна. Зохион байгуулагчид нь энэ төрлийн арга хэмжээг долоо хоног тутамд зохион байгуулна гэж мэдэгджээ. Энэ төрлийн арга хэмжээ Нью-Йорк, Лондон, Ром, Цюрих, Загребд ч мөн болсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Америкт худалдагдсан урвагчид л биз .
2022-03-07
зочин:
за манайхаан болж бүтэхгүй байгаа болгоноо.. буруу болгоноо бусад улс руу чихчихээд дэлхийд ганцаардаж байгаа Oростойгоо хаяа нийлүүлэн Hайрамдал -дружба гээд явцгаая оо..яаадгийн. тэ үхэрүүд ээ
2022-03-07
Зочин:
Путлер Орос орны задралын эхийг тавилаа
2022-03-07
Zochin:
Путлер ялагдсан....
2022-03-07