Төв аймагт автомашин цасанд суусан байсныг татан гаргажээ
2022-03-07

 

Төв аймгийн Баян сумын 3 дугаар багийн “Хар толгой” гэдэг газарт автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 09:00 цагт хүлээн авсан байна.

 

Нийслэлийн Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 30 км замыг туулан очиход Х /25 настай, эрэгтэй/-ын “Тоёота Кровн” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргажээ.

 

Shuud.mn
Сонин хачин