"Бостоны алан хядагч" Царнаевыг цаазална
2022-03-07

"Бостоны дэлбэлэгч" гэсэн хочтой, алан хядагч Жохар Царнаевт оноосон цаазын ялыг цуцалсан холбооны давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг АНУ-ын Дээд шүүх цуцлахаар болжээ. 

 

"Жохар Царнаев аймшигт гэмт хэрэг үйлдсэн. АНу-ын Үндсэн хуулийн зургадугаар нэмэлтийн дагуу түүнийг тангарагтны шударга шүүхээр оруулсан" хэмээн Дээд шүүхийн прокурор Кларенс Томас мэдээлсэн байна. 

 

Шүүгчид энэ хэргийг шийдэх санал өгөхдөө зургаа нь цаазын ялыг дэмжсэн бол гурав нь эсэргүүцсэн байна. Ингэснээр 2015 онд оноож, 2020 онд цуцалж байсан цаазын ял хүчин төгөлдөр үйлчлэхээр болжээ. 

 

Жохар Царнаев 2013 оны хавар 19 настай байхдаа ах Тамерланы хамт Бостоны марафоны барианы зурвас хэсэгт хоёр дэлбэрэлт үйлдсэн юм. Энэ дэлбэрэлтийн улмаас гурван хүн амиа алдаж, 260 хүн шархдсан.

 

Тэд цагдаагийнхнаас зугтаж, хөөцөлдөх үеэр Тамерлан Царнаев амиа алдсан бол Жохар Царнаев хэдэнтээ шархдаж, баривмлагдсан байна. Шүүхийн үеэр тангарагтны шүүгчдийн ихэнх нь түүнийг ял тулгасан бүхий л зүйл ангид буруутай гэж үзсэн бөгөөд эдгээр зүйл ангиудын ихэнх нь цаазаар авах ялтай байсан аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хайран залуу 3 хан янкыг алсан байна шдэ
2022-03-08
зочин:
Kазакстаны иргэн байсан.
2022-03-07
Кадыровын дээрэмчдийг цаазалж байхад гэмгүй.
2022-03-07
зочин:
Kазакстаны иргэн байсан.