Wall Street Journal: Украин руу сиричүүдийг илгээж болзошгүй

Хотын нөхцөлд байлдааны ажиллагаа явуулах чадвартай Сирийн дайчдыг Украин руу илгээхээр Орос улс элсүүлж байгаа гэж Wall Street Journal Америкийн дөрвөн албан тушаалтнаас иш татан мэдээлжээ.
Сири улсаас чухам хичнээн хөлсний дайчин илгээхээр төлөвлөж байгаа талаарх тодорхой мэдээлэл гараагүй байна.
Харин нөгөө талаас, Арабын хэвлэлүүдийн мэдээлснээр, Сирийн олон дайчин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн Украины талд сайн дураар тулалдах уриалгыг хүлээн авсан гэнэ. Энэ мэдээллийг "Үнэн, шударга ёсны төлөөх сиричүүд" хэмээх, Францад байрладаг төрийн бус байгууллага баталжээ.
"Орос улс Украин руу довтолж эхэлснээс хойш сиричүүд хэд хэд хуваагдсан, нэг хэсэг нь цэргийн ажиллагааг дэмжиж, нөгөө хэсэг нь эсэргүүцэж байгаа бол үлдсэн хэсэг нь төвийг сахисан байр суурьтай байгаа" гэж төрийн бус байгууллага мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ