АНУ Украинд 10 тэрбум долларын тусламж үзүүлнэ

АНУ-ын конгресс Украинд тусламж үзүүлэхээр 10 тэрбум долларыг гаргахыг дэмжихээр төлөвлөж байгаа гэж төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси мэдэгджээ.
"Ерөнхийлөгч Байдены захиргаа Украинд 10 тэрбум долларын хүмүүнлэг, цэрэг, эдийн засгийн тусламж үзүүлэх хүсэлт гаргасан. Конгресс энэ долоо хоногт шуурхай санхүүжилтийг гаргахаар төлөвлөж байгаа" хэмээн Пелоси мэдэгджээ.
Үүнээс өмнө, 2021 оны 12 дугаар сард АНУ Украинд нийт 200 сая долларын өртөг бүхий нэмэлт цэргийн тусламж үзүүлэхээр болсон юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ