Ромын пап: Дайн бол солиорол

Ромын пап Франциск ням гарагт, долоо хоног тутам хийдэг сүсэгтнүүдэд хандсан мэдэгдэлдээ дайныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
"Украинд цус, нулимсаар гол урсаж байна. Энэ бол зүгээр нэг цэргийн ажиллагаа биш, харин үхэл, эвдрэл, ядуурлыг авчирж буй дайн" хэмээн Ромын пап өгүүлсэн байна.
Мөн тэрбээр байлдааны ажиллагааг нэн даруй зогсоож, яаралтай хэлэлцээ хийхийг уриалжээ.
"Энэ шаналсан оронд хүмүүнлэгийн дэмжлэг цаг ирэх тутамд улам бүр шаардлагатай болж байна. Дайн бол солиорол. Гуйж байна, зогсоод өгөөч" хэмээн Франциск мэдэгджээ.
Өмнө нь, Орос улс Украин руу халдсаны маргааш өдөр буюу хоёрдугаар сарын 25-нд Ромын Пап Оросын элчин сайдын яаманд биечлэн очиж, санаа зовниж байгаагаа илэрхийлж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ