Газрын тосны үнэ эрс өсөв
2022-03-07

Орос, Украиныг тойрсон асуудал газрын тос, металлын үнэд ихээхэн нөлөөлж байгаа талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Өнгөрсөн долоо хоногт газрын тосны үнэ 20 хувиар нэмэгдсэн бол даваа гарагт бирж нээгдэх үеэр дахин 20 орчим хувиар нэмэгдэн, Брент маркийн газрын тос баррель нь 140 ам.долларт хүрсэн байна. Энэ нь 2008 оны санхүүгийн хямралын өмнө тогтоогдсон түүхэн дээд үзүүлэлтэд ойртож очжээ. Арилжаа эхэлснээс хэдэн цагийн дараа үнэ 125 доллар болж буурсан ч баасан гарагтай харьцуулахад ханш долоон хувиар нэмэгдсэн байна. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Барууны орнууд Оросын газрын тосонд хориг тавихаар хэлэлцэж байгаатай холбоотойгоор газрын тосны үнэ ихээхэн нэмэгдэж байгаа аж.

 

Орос улс нь Саудын Араб, АНУ-ын дараа орох, дэлхийн газрын тосны томоохон үйлдвэрлэгч юм. Энэ улс хоногт 11 сая баррель газрын тос олборлож, үүнээсээ таван сая орчмыг нь экспортолдог аж. Мөн хоёр сая гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлдэгээс ихэнх хувь нь Азийн орнуудыг зорьдог юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
АНУ хаан юм уу, заан юм уу? Хол очиж хуцаа!!!
2022-03-09
зочин:
Оросын газрын тосыг авахгүй бол барууныхан өөрсдөө л хохирно. Оросын дэргэд Хятад гэж агуу их том зах зээл байна.
2022-03-09