Бээжин-2022: Паралимпийн медалийн чансаагаар Хятад тэргүүлж байна
2022-03-07

Хятадын шигшээ баг Бээжинд болж буй Паралимпийн наадамд медалийн чансаагаараа тэргүүлж байна. Өнгөрсөн ням гарагт найман багц шагналын төлөөх тэмцээнээс Хятадын тамирчид найман медаль хүртсэнээс дөрөв нь алтан медаль байсан аж.

 

Ингэснээр Хятадын шигшээ баг долоон алт, найман мөнгө,10 хүрэл медальтайгаар медалийн чансааг тэргүүлсэн байна. Үүний араас Украины баг дөрвөн алт, гурван мөнгө, нэг хүрэл медальтайгаар, гуравдугаарт Канадын баг дөрвөн алт, хоёр мөнгө, зургаан хүрэл медальтайгаар, дөрөвдүгээрт Японы баг гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар бичигджээ.

 

Паралимпийн өвлийн наадам гуравдугаар сарын дөрөвний өдөр Хятадын нийслэл Бээжин хотод нээлтээ хийсэн. Энэ наадамд дэлхийн 40 гаруй орны тамирчид оролцож байгаа юм. Паралимпийн наадмын хаалтын ёслол гуравдугаар сарын 13-ны өдөр болно. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин