Хятадын хүн амын 85 хувь нь вакцинд хамрагджээ
2022-03-07

Хятадын хүн амын 85 гаруй хувь нь коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагджээ. Энэ талаар Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн 13 дахь удаагийн  чуулган дээр мэдээлснийг Синхуа агентлаг дамжуулсан байна.

 

Хурал дээр танилцуулсан илтгэлд коронавирусийн кластер дэгдэлтүүдийг цаг тухайд нь үр дүнтэй дарсан гэдгийг онцолсон байна. Хятадын эрдэмтдийн үзэж байгаагаар, 1,4 тэрбум оршин суугчийн 80-85 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан тохиолдолд сүргийн дархлаа үүсэх гэнэ.

 

Хэдийгээр хүн амынх нь ихэнх хувь нь вакцинд хамрагдсан ч тус улсад коронавирусийн халдвар илэрсэн даруйд хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байгаа юм. Сүүлийн үеийн мэдээллээр, ням гарагт Хятадад 214 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс 12 нь Ганьшу мужид илэрсэн байна. Түүнчлэн Өвөр Монгол, Гуанси-Жуаны өөртөө засах орон, шанхай, Хэбай, Жянсу, Юньнань, Хубэй, Шаньси, Жэцян мужуудад тус тус халдварын тохиолдол бүртгэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин