Кулеба: Путин айгаагүй л юм бол Зеленскийтэй шууд хэлэлцэг

Украин Владимир Зеленский болон Владимир Путин нарын хооронд шууд хэлэлцээ явуулахыг хүсэж байгаа талаар Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мэдэгджээ.
"Украины Ерөнхийлөгч болон Владимир Путиний хооронд шууд хэлэлцээ хийгдэхийг бид эртнээс хүсэж байна. Учир нь гагцхүү тэр л эцсийн шийдвэрийг гаргана шүү дээ. Манай Ерөнхийлөгч Путинтэй шууд уулзах зэрэг юунаас ч айхгүй. Путин ч гэсэн айхгүй байгаа бол уулзалтад ирж, ярилцаг л дээ" хэмээн Украины Гадаад хэргийн сайд Кулеба мэдэгджээ.
Энд дуулгахад, гуравдугаар сарын 10-ны өдөр Туркийн Анталья хотод ОХУ, Украины Гадаад хэргийн сайд нарын уулзалт болох юм. Энэ уулзалт Туркийн зуучлалаар зохион байгуулагдана.
Харин хоёр талын төлөөлөгчдийн гурав дахь шатны хэлэлцээ гуравдугаар сарын долооны өдөр болж өнгөрлөө. Энэ уулзалтаар талууд хүмүүнлэгийн коридор ажиллуулах тал дээр багахан ахиц гарсан гэж мэдээлсэн юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ