Украины хүүхдийн эмнэлгийг бөмбөгджээ

Оросын цэргүүд Мариуполь хот дахь хүүхдийн эмнэлэгийг онгоцноос бөмбөгдсөн гэж "Украины үнэн" сонин мэдээлжээ.
ВВС агентлагийн мэдээлснээр, энэ бөмбөгдөлтийн улмаас 17 хүн гэмтэж бэртсэн гэнэ. Харин орон нутгийн эрх баригчид довтолгооны улмаас хичнээн хүүхэд хохирсон талаарх мэдээллийг нарийвчлан гаргахаар ажиллаж байна гэжээ.
Энэ үйл явдлын дараа Украины Ерөнхийлөгч Зеленский ард түмэндээ хандан хийсэн мэдэгдэлдээ Мариуполийн эмнэлгийг бөмбөгдсөн явдлыг "араатны зэрлэг үйлдэл" хэмээн нэрлэсэн байна.
Украины талын мэдээлснээр, Оросын зарласан гал зогсоох горимын үед ийнхүү эмнэлгийг бөмбөгдсөн гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ