Мотоциклоор зорчиж яваад сураггүй болсон иргэдийг хайж байна
2022-03-10

 

Мотоциклоор зорчиж явсан 2 хүн сураггүй болжээ.

 

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газар  мотоциклоор зорчиж явсан 2 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 03.08-ны өдрийн 21:29 цагт хүлээн авсан байна.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 100 км зам туулан очиход сумын төвөөс Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газрын чиглэлд иргэн Л /29 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/ нар мотоциклоор зорчиж яваад сураггүй болсон тул Эгийн голын мөсөнд 3 цооног гаргаж 3 удаа гүний шумбалт хийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:56 цагт түр зогсоожээ.

 

Эрэн хайх ажиллагааг өнөөдөр өдрийн 09:00 цагт дахин эхлүүлээд байна. 

Shuud.mn
Сонин хачин