Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигч ялжээ
2022-03-10

Гуравдугаар сарын есний өдөр БНСУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болж өндөрлөлөө. Энэ сонгуулийн дүнгээр сөрөг хүчний "Иргэний хүч" консерватив намаас нэр дэвшигч ялалт байгуулсан талаар ТАСС мэдээлсэн байна. 

 

Ням гарагт болсон сонгуулийн ирц 77,1 хувь буюу 44 сая сонгогчоос 34 сая нь сонгуульд оролцжээ. Ингээд саналын хуудсыг тоолж дуусахад, сөрөг хүчнээс нэр дэвшигч Юн Сок Ёлийн төлөө сонгогчдын 48,6 хувь нь саналаа өгсөн байна.

 

Юн Сок Ёль нь 1960 оны 12 дугаар сард Сөүл хотод төрсөн. 2019-2021 оны хооронд Өмнөд Солонгосын Ерөнхий прокурорын алба хашиж байсан. Тэрбээр 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд "Иргэний хүч" сөрөг хүчний барууны консерватив намаас нэр дэвшин өрсөлдсөнөөр ийнхүү ялалт байгуулжээ.

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин