Г.Баасан: Ч.Мөнхбаярыг захиалгаар хэлмэгдүүлж байна
2022-03-10

ТЕГ-аас иргэн Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан үндэслэлээр өнгөрсөн 02 дугаар сард баривчилж, цагдан хориод буй. Түүний өмгөөлөгч нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

 

Өмгөөлөгч Г.Баасан “Иргэн Ч.Мөнхбаярын талаар тагнуулын байгууллага мэдээлэл хийхдээ “гарцаагүй ял авна” гэсэн уур амьсгалыг бүрдүүлж, шүүхийн шийдвэр гараагүй байхад хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг санаатайгаар зөрчсөн. Үйлдэл дээр нь барьсан гэх боловч гадаадын этгээдийг баривчлаагүй, яллагдагчаар татаагүй. Зөвхөн Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаярыг сүр бадруулан баривчилж, яллана гэж заналхийлж, тагнуулын байгууллага өөртөө давуу байдлыг бий болгосон. Ял шийтгэл оногдуулан гэж Ч.Мөнхбаярын сэтгэлзүйд шаналал үүсгэсэн нь Эрүүгийн хуульд заасан эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй байна.

 

Мөн “Гадаадын тагнуулын байгууллагыг нотлоогүй, хамтран ажилласан гэх нотлох баримтгүй, Монгол Улсад ямар хохирол учирсан нь тодорхойгүй байна. Энэ хэрэгт холбогдоод буй Ч.Мөнхбаяр нь улсын нууцыг задруулах боломжгүй сэтгүүлч-иргэн хүн. Түүнийг 200 сая төгрөг авсан гэж ор үндэсгүй гүтгэсэн. Тагнуулын байгууллага зохиомол хэрэг үүсгэж, захиалгат хэлмэгдүүлэлт хийж байна” хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.

 

Тагнуулын байгууллагад шалгах эрх байгаа ч иргэдийг хэлмэгдүүлэх эрх байхгүй. Энэ бол улс төрийн захиалгатай хэрэг. Ч.Мөнхбаяр хэлмэгдвэл энэ хэргийг олон нийтэд нээлттэй болгох хүсэлтийг төрийн өндөрлөгүүдэд гаргана гэдгийг өмгөөлөгч нар хэллээ. Мөн өмгөөлөгч нар цагдан хоригдож буй Ч.Мөнхбаярын бие сайн, сэтгэл санаа тайван байгааг хэлэв.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Хөдөөний хэл амтай ичих булчирхайгүй авгай минь Тагнуулыг илрүүлэх чадвар тухайн благын хүмүүст бгаа блгүй Баримттай нь барилаа гэсэн Эх орнол бүү бас Зөв дуугар Мөнгөний авгай
2022-03-11
Сэжигтэй:
УЦС эсэргүүцээд Оросын хэвлэлд юм бичихэд нь Оросоос мөнгө авч улсынхаа эсрэг юм хийж байна гэж бодож байсан. Үнэн болж байх шиг
2022-03-10
зочин:
Mонголын тагнуул цагдааг хэтэрхий басах юм ... энэ хар массууд.
2022-03-10
Хэдэн ном орчуулж өгөөд тэрнийхээ урамшууллыг авсан бол тэр зэргийн юмыг тусгаар тогтносон орны тагнуулын байгууллага ялгаж салгах байлгүй дээ
2022-03-10
баагаагүй.:
энэ бид 2-н хүн өмгөөлөн гэж байхуу?
2022-03-10
зочин:
за битгий гуц. наадах чинь Oросын тбб - аас мөнгө санхүү авч Cэлэнгэ мөрөн, Eгийн голын уцс талаар сөрөг нийтлэл бичиж Oрос буриадын хурал симпозиумд оролцож юм горьдож явдаг соц нийгэмдээ гацсан нөхөр.
2022-03-10
Жин:
Бээжингийн даалгаврыг МАН-ын манж хятадын эрлийз цустай дарга нар гүйцэтгэсэн.
2022-03-10
зочин:
за битгий гуц. наадах чинь Oросын тбб - аас мөнгө санхүү авч Cэлэнгэ мөрөн, Eгийн голын уцс талаар сөрөг нийтлэл бичиж Oрос буриадын хурал симпозиумд оролцож юм горьдож явдаг соц нийгэмдээ гацсан нөхөр.