Зеленский: Путинтэй хийх шууд хэлэлцээ л энэ дайнд цэг тавина
2022-03-10

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тус улс дахь байлдааны ажиллагаанд цэг тавихын тулд зарим талаар буулт хийх асуудлыг авч үзэхэд бэлэн гэдгээ дахин илэрхийлжээ. Энэ талаар Украины ZN.ua сайт мэдээлсэн байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр, Зеленский дайн эхэлсэн үеэс л ийм байр суурьтай байгаа ч Украинаас "урвахгүй " гэж онцолж байгаа гэнэ. Энэ талаар Украины Ерөнхийлөгч  Bild TV-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.

"Нөгөө тал ч мөн адил буулт хийхэд бэлэн байх ёстой. Тэгэж байж л үүнийг буулт гэж нэрлэнэ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг одоо хараахан ярих боломжгүй" хэмээн Зеленский өгүүлжээ.

Түүнчлэн Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд хэлэлцээ хийгээгүй, "гагцхүү хоёр ерөнхийлөгчийн хоорондын шууд хэлэлцээний дараа л бид дайнд цэг тавьж чадна" хэмээн Зеленский мэдэгдсэн байна.

Энд дуулгахад, ОХУ, Украины төлөөлөгчид гурван шатны хэлэлцээр хийсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй байгаа. Өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдөр ОХУ, Украины Гадаад хэргийн сайд нар Туркийн зуучлалтайгаар тус улсын Анталья хотод уулзахаар болсон юм.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Mиний хөгшөөн Oростоо явж очиж туслана байгаа. цаад ботокс шахуулсан өвгөн чинь өөрийнхөө эхлүүлсэн дайнд гацчаад гүйцээж ч чаддаггүй хаяад гарч ч чаддаггүй. Aягүй бол галдан бошигт шиг бачуураад цус харваад талийх вий дээ..кк
2022-03-10
зочин:
Манай Элбэгдорж мэтийн Америкийн утсан хүүхэлдэй Зелинскийтэй агуу Оросын хүчирхэг удирдагч Путин хэлэлцээ хийнэ гэж юу байхав. Жаахан ч гэсэн эрүүлээр сэтгэцгээ л дээ, усан тэнэг малнуудаа!!!
2022-03-10
Орос орон,орос хүнийг мэдэхгүй байна. Украины одоогийн дэглэм нурна,дуусна. Орос орон тэснээ.Басамжлах хэрэггүй.Бид нар шиг унах унаагүй шатахуунгүй,улаан нүцгэн,шалдан гүйх биш.
2022-03-10
зочин:
Mиний хөгшөөн Oростоо явж очиж туслана байгаа. цаад ботокс шахуулсан өвгөн чинь өөрийнхөө эхлүүлсэн дайнд гацчаад гүйцээж ч чаддаггүй хаяад гарч ч чаддаггүй. Aягүй бол галдан бошигт шиг бачуураад цус харваад талийх вий дээ..кк
Анхаа:
Хохолууд бүүр сири шиг болгох гээд бгаө юм уу???
2022-03-10
зочин:
Kиев эзлэгдсэн ч хамаагүй украинчууд хүн хүчний хохиролоо тоохгүйгээр тулалдааныг 2-3 сар сунжруулах хэрэгтэй. Tэгвэл $-гүй..бериндийн бараагүй.. гадагшаа нислэггүй.. олигорхи нь зугтсан Oрос орны жирийн иргэдийнх нь тэмцэл улам гаарч олон хотуудыг хамрах болно.