Оросын Агаарын цэргийн хүчний ажиллагааны идэвх буурсан гэв

Британийн Батлан хамгаалах яам Украин дахь нөхцөл байдлын талаарх тогтмол тайлангаа нийтэлжээ. Энэ илтгэлд Оросын Агаарын цэргийн хүчний ажиллагааны идэвх сүүлийн үед буурсан талаар дурьдсан гэж ВВС агентлаг мэдээлсэн байна.
Тодруулбал, Киев рүү баруун хойд зүгээс орж ирж байсан Оросын цэргийн техникийн томоохон цуваа сүүлийн долоо хоногт маш бага хөдөлсөн, хохирол амсаж байгаа хэмээн Британийн Батлан хамгаалах яам мэдээлжээ. Түүнчлэн Украины дээгүүр нисэх Оросын нисэх хүчний идэвхжилт эрс буурсан, Украины Агаараас эсэргүүцэн хамгаалах систем "санаанд оромгүй үр дүнтэй ажилласантай холбоотой байж магадгүй" хэмээн тайланд бичсэн байна.
Энд дуулгахад, Украинд хийж байгаа дайнд хугацаат цэргийн алба хаагчид оролцож байгаа гэдгийг Оросын Батлан хамгаалах яам хүлээн зөвшөөрсөн. Оросын талын хохирол нэмэгдэхийн хэрээр "Ерөнхийлөгч Путин Оросын армийн төрөл бүрийнх анги нэгтгэл, бусад эх сурвалжаас цэрэг ашиглахаас аргагүй болно" гэж Британийн тайланд өгүүлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ