Хятад Украинд 787 мянган долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

БНХАУ Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор 787 мянган ам.доллар зарцуулжээ. Энэ талаар Синхуа агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Улаан загалмайн Хятадын нийгэмлэг нийтдээ таван сая юань буюу 787 мянган ам.долларын өртөг бүхий хүмүүнлэгийн тусламжийг Украинд үзүүлэхээр болсон байна.
Тусламжийн эхний хэсгийг хэдийнэ Бээжингээс илгээжээ. Энэ тусламжид хөнжил, чийг үл нэвтрүүлэх дэвсгэр, алчуур, гал тогооны хэрэгсэл, хувин, дэнлүү гээд нэг гэр бүлд зориулсан багц 1000-ыг бэлтгэн илгээсэн талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лижянь мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ