Twitter, Facebook Оросын ЭСЯ-ны постыг устгажээ
2022-03-11

Украины Мариуполь хотод байх төрөх, хүүхдийн эмнэлгийг Оросын цэргүүд бөмбөгдсөн хэрэг гарсан. Энэ үйл явдлыг зөвтгөсөн постыг Британи дахь Оросын ЭСЯ нийтэлснийг Twitter, Facebook устгасан талаар ВВС мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр,  @RussianEmbassy хаягаар оруулсан нэг жиргээнд төрөх эмнэлгийг удаан хугацаанд зорилулалтаар нь ашиглаагүй, Украины зэвсэгт хүчнийхэн байрлаж байсан хэмээн мэдэгдсэн байна. Үүний дараа Твиттер хүч хэрэглэсэн үйл явдлыг үгүйсгэсэн, Твиттерийн журмыг зөрчсөн нийтлэл хэмээн үзэж устгажээ. 

 

Эргэн сануулахад, гуравдугаар сарын есний өдөр Оросын цэргүүд Мариуполь хот дахь хүүхдийн эмнэлэгийг онгоцноос бөмбөгдсөн гэж "Украины үнэн" сонин мэдээлсэн. Энэ бөмбөгдөлтийн улмаас 17 хүн гэмтэж бэртсэн гэсэн мэдээлэл гарч байсан бол гуравдугаар сарын 10-ны өдөр Зеленский мэдэгдэл хийхдээ эмнэлэг рүү довтолсны улмаас гурван хүн амиа алдсан, тэдний дунд хүүхэд байсныг онцолсон юм. 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин