Хятадын гар утас үйлдвэрлэгчид Орос руу хийх нийлүүлэлтээ багасгажээ
2022-03-11

Хятадын томоохон гар утас үйлдвэрлэгчид Орос руу хийх нийлүүлэлтээ багасгасан талаар Financial Times мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Орос, Украины сөргөлдөөн эхэлснээс хойш Xiaomi, Oppo, Huawei компаниудын нийлүүлэлт дор хаяж хоёр дахин буурсан байна. Хятадын брендүүд Оросын гар утасны зах зээлийн 60 орчим хувийг эзэлдэг аж. 

 

Xiaomi, Oppo, Huawei компаниуд нийлүүлэлтээ бууруулсан талаар албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байна. Xiaomi компанид удирдах төвшинд ажиллаж байсан эх сурвалжийн өгүүлснээр, улс төрийн шалтгааны улмаас Хятадын компаниуд Apple, Samsung  шиг Оросын зах зээлээс гарч байгаагаа ил тодоор зарлах боломжгүй гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин