Орос НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлыг зарлав
2022-03-11

Орос улс "Украины нутаг дэвсгэр дээрх цэрэг-биологийн салбарын үйл ажиллагааг хэлэлцэхийн тулд" НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг зарлан хуралдуулах хүсэлт гаргажээ. Энэ талаар НҮБ-ын дэргэдэх Оросын төлөөлөгчийн орлогч Дмитрий Полянский Твиттер хуудсандаа бичсэн байна.

 

Америкчууд Украинд цэргийн биологийн лаборатори байгуулсан гэж Оросын тал олон жил буруутгаж байгаа юм. Харин саяхан энэ талаар Оросын Батлан хамгаалах яам энэ төрлийн лабораториуд байдгийг гэрчлэх баримт олсон хэмээн мэдэгдэж, үүний араас ОРосын ГХЯ болон бусад байгууллагууд энэ талаар мэдэгдэл хийж байлаа.

 

Тухайлбал, Оросын цэргүүд Украинд химийн лабораториуд олсон, эдгээр нь Оросын нутаг дэвсгэр рүү шувуугаар дамжуулан өвчин тараах зорилготой байсан байж болзошгүй гэж үзэж байгаагаа Оросын Цацраг, химийн аюулгүй байдлын цэргийн хүчний дарга Игорь Кириллов мэдэгдсэн юм. Түүний өгүүлснээр Киев, Харьков, Одессийн лабораториудыг оролцуулсан UP-4 төслийн хүриээнд украинчууд H5N1 шувууны ханиад, Ньюкаслын өвчин зэргийг шувуугаар дамжуулан тараахаар судалж байсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
багш:
иракт америкийн явуулсан үйл ажиллагаанаас суралцсан бололтой.
2022-03-12
зочин:
Путины зөв. ПУТИН Украин улсыг, Украины ард түмнийг Америкийн утсан хүүхэлдэй Зеленскийн фашистуудаас чөлөөлөөд зогсохгүй, бүх төрлийн зэвсэглэлээс, түүний дотор, атомын зэвсэг, химийн зэвсэгээс чөлөөлж байна.
2022-03-11