ОХУ-ын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Украинд 71 хүүхэд амиа алджээ

Орос улс өргөн цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш Украинд 71 хүүхэд амиа алджээ. Энэ талаар Дээд Радын хүний эрхийг хариуцсан албан тушаалтан болох Людмила Денисова мэдээлсэн байна.
"Оросын довтолгоо эхэлснээс хойш 2022 оны гуравдугаар сарын 10-ны 11 цаг хүртэлх байдлаар Украинд 71 хүүхэд амиа алдаж, 100 гаруй хүүхэд шархаджээ " хэмээн тэрбээр Телеграм хуудсандаа бичжээ.
Тухайлбал, Житомирск мужийн Малинад агаараас цохилт өгсний улмаас нэг давхар долоон байшин нурж, таван хүн амиа алдсаны гурав нь 1-5 насны хүүхэд байсан гэнэ. Түүнчлэн Харьков мужид Жуковский суурин руу довтолсны улмаас 16 настай хүү амиа алджээ.
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын мэдээлснээр, гуравдугаар сарын есний байдлаар Украины 549 энгийн иргэн амиа алдаж, 957 хүн шархадсан гэнэ. Бодит тоо хавьгүй өндөр байгаа гэж НҮБ онцолсон байна. Учир нь зарим газраас мэдээлэл хүндрэлтэй байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ