Хөвсгөл аймагт мотоциклоор зорчиж явсан хоёр иргэн сураггүй болжээ
2022-03-11

 

Хөвсгөл аймаг, Түнэл сум. Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газар  мотоциклоор зорчиж явсан 2 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 03.08-ны өдрийн 21:29 цагт хүлээн авсан байна. 

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 8 алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнхний хамт иргэн Л /29 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 09:00 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдаж, 1 дүгээр бүлэг “Эг”-ийн голд “Улаагчийн-Өвөр” гэдэг газраас зүүн хойд зүгт 120 метрт 13 удаагийн шумбалт хийж, 2 дугаар бүлэг тус газар 10 км-ийн тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:56 цагт түр зогсоосон. Өнөөдөр өдрийн 09:00 цагт дахин эхлүүлжээ.

Shuud.mn
Сонин хачин